주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Түүхэн замнал

Next
2011~ 2022

Жүн-АнИС-н эмнэлгийн

2022
  • May. 07

    Жүн-Ан ИСЭ-т MRI MAGNETOM VIDA төхөөрөмжийг нэвтрүүлэв.

  • Mar. 21

    Жүн-Ан ИС-н харъяа Гуанмён эмнэлэг байгуулагдав

  • Jan. 03

    Жүн-Ан ИС-н эрүүл мэндийн төвㆍЖүн-Ан ИСЭㆍЖүн-Ан ИС-н харъяа Гуанмён эмнэлгийн хэтийн зорилгыг шинэчилж / алсын харааг тунхаглав.

2021
  • Oct. 05

    Жүн-Ан ИСЭ-н Жүн-Ан байрны хэвтрийн 8-р тасаг·Тажон байрны хэвтрийн 6-р тасагт сувилгаа, асаргааны нэгдсэн үйлчилгээтэй хэвтрийн тасаг нээгдэв.

  • Aug. 13

    Уушиг, харшил судлалын төвийг өргөтгөж Тажон байранд үйл ажиллагаа явуулж эхлэв.

  • Jul. 06

    Жүн-Ан медикал инновацийн хороо үйл ажиллагаа явуулж эхлэв.

  • Jun. 15

    Хойч үеийн Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем суурилуулах гэрээ байгуулж, Kaunuri naming тогтоов.

  • Jun. 11

    Жүн-Ан ИСЭ-н төв байрны Donor wall-г солив

  • May. 31

    Жүн-Ан ИСЭ-т клиник туршилтын төв нээгдэв

  • May. 17

    Жүн-Ан ИС-н харъяа Гуанмён эмнэлгийн анхны даргаар Ли Чол Хи томилогдов

  • Mar. 02

    Жүн-Ан ИСЭ-т 'Гү-Ин-Жэ' эрдэм шинжилгээний хүрээлэн нээгдэв

  • Jan. 01

    Дээд шатлалын нэгдсэн эмнэлэгээр 4 дэх удаагаа дараалан томилогдов (2021 ~ 2023 он)

2020
  • Dec. 01

    Эрүүл мэндийн төвийн 14 дэх удаагийн даргаар Хун Чан Гвон томилогдов

  • Oct. 22

    Жүн-Ан ИСЭ Халдварт өвчин судлалын шилдэг байгууллагаар тодорч Эрүүл мэндийн яамны сайдын нэрэмжит өргөмжлөл гардан авав

  • Oct. 15

    Жүн-Ан ИСЭ Халдварт өвчний клиник туршилтын үндэсний төвөөр томилогдов

  • Sep. 23

    Смарт эмнэлэгийн программчлал суурилуулах хэлэлцээр байгуулав(Жүн-Ан ИС-н харъяа Гуанмён эмнэлэг-KT)

  • Aug. 24

    'Халуурах·амьсгалын замын эмгэг судлалын төвийн амбулатори нээгдэв

  • Aug. 05

    Жүн-Ан ИС-н харъяа Гуанмён эмнэлэгийн MOCK-UP туршлага судлах аялал зохион байгуулав

  • Jul. 28

    『2 дахь удаагийн өвчтний үнэлгээ』-гээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг дээд шатны байгууллагуудаас 7-р байр, нийт эмнэлгийн хүрээнд 13-р байр эзлэв.

  • Jun. 01

    Хэвтрийн тасгийн үйл ажиллагааг дагнан хариуцах тогтолцоог нэвтрүүлэв

  • Mar. 09

    AI-д суурилсан анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулав

  • Mar. 01

    Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийдэг байгууллагын бүх үнэлгээнд 'Дээд үнэлгээ' авав (Ерөнхий үзлэг шинжилгээ, амны хөндийн үзлэг, хамгийн их өвчилдөг 5 хорт хавдрын үзлэг)

  • Feb. 28

    Корона-19 халдварт өвчнийг эмчлэх 'Үндэсний төв эмнэлэг'-р томилогдов

  • Feb. 21

    Зүрхний хэм алдагдал засах мэс ажилбарын тоо 1000-д хүрэв.

2019
  • Dec. 03

    Хэвтрийн тасагт Doosan Beats багийн хамт олныг урьж, гарын үсэг зурах үйл ажиллагаа зохион байгуулав

  • Nov. 22

    Солонгосын Эмч нарын Нийгэмлэгээс орон даяар зохион байгуулдаг “Эмч нарын ажлын байр, эмнэлгийн сэтгэл ханамжийн үнэлгээ 2019” судалгаанд 2-р байр эзлэв

  • Nov. 22

    “Ах дүү, хамаатан саднаа үзүүлэхийг хүсдэг эмнэлэг” судалгаанд 1-р байр эзлэв(100~200 дадлагажигч сургадаг эмнэлгийн хүрээнд)

  • Nov. 18

    Эмнэлгийн үйлчилгээний автобусыг сольж, тээврийн аюулгүй байдлыг билэгдэх ёслол зохион байгуулав

  • Nov. 14

    Жүн-Ан ИС-н эмнэлэг 3D принтерээр хэвлэсэн хиймэл өвчүү шилжүүлэн суулгах мэс заслыг солонгост жил дараалан амжилттай хийсэн цорын ганц эмнэлэгээр тодров

  • Nov. 12

    Амь тэнссэн шийдвэр гаргах эмнэлгийн тогтолцоог сурталчилж, үйлчлүүлэгчийн хүрээг тэлэх зорилго бүхий 'Амь тэнссэн шийдвэр гаргах тогтолцооны тухай урьдчилан заавар зөвлөгөө өгөх явуулын үйлчилгээний төв' үйл ажиллагаа явуулж эхлэв

  • Nov. 08

    Яаралтай тусламж үзүүлэх тасагт оношлогооны CT төхөөрөмж суурилуулав

  • Nov. 04

    Үйлчлүүлэгчтэй харилцах төвд зөвлөгөө өгөх цонх ажиллаж эхлэв

  • Oct. 04

    Жүн-Ан ИСЭ-н сувилагчийн хэлтсийн 'Эрүүл амьдралын үндэс - Сувилагчтай хамт гараа зөв угааж сурцгаая' нэртэй '1004 day'-н компанит ажлын сурталчилгаа

  • Sep. 28

    Жүн-Ан Анагаах ухааны их сургуулийн эцэг эхчүүдийн холбооноос Гуанмён эмнэлгийн барилгын санд хандив өргөв (Хуримтлагдсан мөнгөн дүн: 140 сая вон)

  • Sep. 26

    Жүн-Ан байрны хэвтрийн 13-р тасагт сувилгаа·асаргааны нэгдсэн үйлчилгээтэй хэвтрийн тасаг нээгдэв

  • Sep. 16

    Хөхний хорт хавдрын химийн эмчилгээнд хяналт тавих 'Ягаан тууз' мобайл тоглоомны программ хангамжийг зохиож, туршилтын үйл ажиллагаа зохион байгуулав

  • Aug. 30

    Жүн-Ан ИСЭМТөв болон Хьюндэй эмнэлэг, Казакстан улсын Астана хотын Анагаах Ухааны Их Сургуулийн эмнэлэг хамтран ажиллах тухай MOU-н гурвалсан гэрээ байгуулав

  • Jul. 16

    Хөдөлмөрийн хуулинд заасан 'Ажлын байрны дарамт'-ны тухай заалтыг дагаж мөрдөх нөхцөл шаардлагыг бэхжүүлэн, зөвлөгөө өгөх төв ажиллуулж эхлэв

  • Jul. 09-10

    Орон даяар зохион байгуулсан дадлагажигч оюутан сургадаг эмнэлгийн сургалтын орчны үнэлгээ(07/09~10), эмчийн мэргэжлийн дадлага сургалттай эмнэлгийн магадлан итгэмжлэл(3 жил)

  • Jul. 03-11

    Вьетнам улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сайн дурын ажил

  • Jun. 17

    Жүн-Ан ИСЭ-н “Хөгжлийн хандивын сан”, “Шинэ амьдрал сан”-гийн хандивын санд лавлагааны үйлчилгээ нээв

  • May. 28-31

    Эрүүл мэндийн байгууллагын үнэлгээнд 3 дахь удаагаа хамрагдаж, итгэмжлэлийн гэрчилгээ хүлээн авав (Хүчинтэй хугацаа : 2019.8.3 ~ 2020.8.2)

  • May. 23

    Тохирлын үнэлгээний 1-р зэрэглэл тогтоолгов (Ходоод, хөхний хорт хавдар, титэм судасны бөглөрлийг тайрч залгах мэс ажилбар зэрэг)

  • May. 08

    Багш, ажилчдад зориулсан “Бэлгийн дарамтны зөвлөгөө өгөх төв” үйл ажиллагаа явуулж эхлэв

  • Apr. 24-26

    Амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдэд туслах сангаас сайн үйлсийн аян яармаг зохион байгуулав

  • Apr. 16

    Жүн-Ан ИС-н эмнэлэг Казакстан улсын Шымкент хотын эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав

  • Apr. 10

    Жүн-Ан ИСЭМТөв болон Хьюндэй эмнэлэг, Казакстан улсын Анагаах Ухааны Их Сургуулийн эмнэлэг анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай MOU-н гурвалсан гэрээ байгуулав.

  • Apr. 05

    Жүн-Ан ИС-н эмнэлэг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” өдөрлөгийн 47 жилийн ойн баярын үйл ажиллагааны үеэр Эрүүл мэндийн яамны сайдын нэрэмжит өргөмжлөл гардан авав

  • Apr. 01

    Жүн-Ан ИС-н эмнэлэгт хавдар судлалын төв нээгдэв

  • Mar. 04

    Жүн-Ан ИС-н эмнэлгийн мобайл аппликейшн үйл ажиллагаа явуулж эхлэв

  • Feb. 11

    Ли Хана Жүнь Жүн-Ан ИС-н эмнэлгийн 22 дахь даргаар томилогдов

2018
  • Nov. 21

    Эрүүл мэндийн яамны сайдын нэрэмжит “Медикал Кореа-2018” шагналыг гардан авав

  • Oct. 18

    Нөхөн сэргээх эмчилгээний робот төв байгуулагдав

  • Oct. 15

    Вьетнам улсын төрийн дээд шагнал 'Нийгмийн сайн сайхны төлөө оруулсан хувь нэмэр' өргөмжлөл гардан авав

  • Oct. 10

    Жүн-Ан ИС-н эмнэлэг байгуулагдсаны 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа

  • Sep. 19

    3D принтерээр хэвлэсэн хиймэл цээж шилжүүлэн суулгах мэс заслыг Солонгос улсын хэмжээнд хамгийн анх удаа амжилттай хийж гүйцэтгэв

  • Aug. 10

    Өвчтний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэлгээний 5 салбар үйлчилгээнд 1-р байр эзлэв.

  • Jul. 18

    Жүн-Ан ИСЭ-н харъяа Гуанмён эмнэлгийн шав тавих ёслол

  • Jul. 02

    Сувилгаа·асаргааны нэгдсэн үйлчилгээтэй хэвтрийн тасгийн өргөтгөл

  • Jun. 01

    Аюулд өртсөн алтан амийг аврах төв байгуулагдав

  • Mar. 19

    Жүн-Ан ИСЭ-н оршуулгын ёслолын танхимыг дахин тохижуулах их засвар хийв

  • Mar. 01

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг дээд шатны байгууллага болох нэгдсэн эмнэлгээр жил дараалан томилогдож итгэмжлэгдэв (2018.1 ~ 2020.12)

2017
  • Dec. 26

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг дээд шатны байгууллага болох нэгдсэн эмнэлгээр дахин итгэмжлэгдэв (3 дахь удаа, 2018~2020 он)

  • Aug. 23

    'Гуанмён эмнэлгийн кластер цогцолбор' байгуулах хэлэлцээр (Гуанмёнь хот, Гуанмёнь Хана БайОн ХК, Хана-Хөрөнгө Оруулалтын Санхүүгийн Байгууллага ХК)

  • Jun. 19

    Жүн-Ан байранд MRI(MAGNETOM Skyra 3T) аппарат ажиллуулж эхлэв

  • May. 02

    Халдварт өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх төв байгуулав

  • Apr. 17

    Тажон байранд MRI(MAGNETOM Skyra 3T) аппарат ажиллуулж эхлэв

2016
  • Dec. 05

    Сувилгаа·асаргааны нэгдсэн үйлчилгээтэй хэвтрийн тасаг нээгдэв

  • Nov. 11

    Эрхтэн шилжүүлэн суулгах шилдэг байгууллагаар тодорч Эрүүл мэндийн яамны сайдын нэрэмжит өргөмжлал гардан авав

  • Nov. 03

    АНУ-ын Ютагийн ИС-н эмнэлэгтэй хамтран ажиллаж, “Health care system” байгуулах хэлэлцээр байгуулав
    Хууль зүйн яамны “Шинэ санаа нэвтрүүлсэн шилдэг байгууллага”-р жил дараалан итгэмжлэгдэв

  • Sep. 27

    Вьетнам улсын Куангнай мужийн эмнэлгийн техник, технологийг сайжруулах гадаад харилцааны хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

  • Sep. 08

    Солонгосын эрдэм шинжилгээний үндэсний хүрээлэнгийн сангаас итгэмжлэгдсэн 'Хүний биед өндөр эрсдэлтэй вирус, бичил биет хадгалах улсын банк'-р шалгарав

  • May. 24

    Чэжү арлын Нөхөн сэргээх эмчилгээний нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

  • May. 12

    Нярайн эрчимт эмчилгээний тасгийн өргөтгөл төв нээгдэв

  • Apr. 27

    Эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж шинэчлэв(Гадаад харилцааны хэлтэс·захиргааны алба·стратеги төлөвлөлтийн хэлтэс·төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийг шинээр байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх хэлтсийг татан буулгаж, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга”-ын нэрийг “Эмнэлгийн орлогч дарга” гэж өөрчлөв)

  • Apr. 05

    3D Принтерийн технологид суурилсан гавлын яс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж гүйцэтгэв

  • Mar. 03

    Эрүүл мэнд, халамжийн яамны 'Яаралтай тусламж үзүүлэх байгууллагын үнэлгээ'-нд бүсийн 'тэргүүний 40%-д багтах' байгууллагаар шалгарав

  • Jun. 04

    Жүн-Ан их сургуулийн эрүүл мэндийн төвийн “Алсын хараа-2018”-г тунхаглав

2015
  • Dec. 09

    Олон улсын эрүүл мэндийн шилдэг үйлчилгээ шалгаруулах арга хэмжээнээс 'Медикал Кореа-2015 наадмын дээд шагнал'-ыг гардан авав

  • Aug. 21

    Чүнчон-Бүгду мужийн Чүнжү эрүүл мэндийн төвтэй ахан дүүсийн найрамдалт харилцаа тогтоов

  • Aug. 03

    Эрүүл мэнд, халамжийн яамны эрүүл мэндийн байгууллагын үнэлгээнд 2 дахь удаа хамрагдаж, итгэмжлэлийн гэрчилгээ дахин хүлээн авав(Гэрчилгээний хүчинтэй хугацаа : 2015.8.3~2019.8.2)

  • Jul. 23

    Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэв

  • Apr. 09

    'Медикал кореа-2015' наадмаас Ерөнхий сайдын нэрэмжит өргөмжлэл гардан авав (БСНУ-н эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэлхийд таниулахад хувь нэмэр оруулсан)

  • Mar. 15

    Эрүүл мэнд, халамжийн яамны 'Яаралтай тусламж үзүүлэх байгууллагын үнэлгээ'-нд бүсийн 'тэргүүний 40%-д багтах' байгууллагаар шалгарав

  • Jan. 18

    Хөгсон-дунд нүүлгэн шилжүүлсний 10 жилийн ойн баярт зориулсан мэргэжил дээшлүүлэх семинари зохион байгуулав

  • Jan. 13

    Робот мэс заслын тоо 500-д хүрэв

2014
  • Dec. 22

    Эрүүл мэнд, халамжийн яамны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг дээд шатны эмнэлгээр дахин итгэмжлэгдэв (Итгэмжлэгдсэн хугацаа : 2015~2017)

  • Dec. 19

    Хянан шалгалт, үнэлгээний төвийн ‘Бүдүүн гэдэс·уушигны хорт хавдрын эмчилгээний тохирлын үнэлгээ’-ний шалгалтаар 1-р зэрэглэл тогтоолгов

  • Dec. 10

    Хянан шалгалт, үнэлгээний төвийн 'Хөхний хорт хавдрын эмчилгээний тохирлын үнэлгээ'-ний шалгалтаар 1-р зэрэглэл тогтоолгов

  • Dec. 01

    Дуудлагын төвийн өргөтгөлийг нээж, үйл ажиллагааны системийг өргөжүүлэв

  • Nov. 21

    Хянан шалгалт, үнэлгээний төвийн 'Хүүхдийн дунд чихний үрэвслийн антибиотик эмчилгээний үнэлгээ'-ний шалгалтаар 1-р зэрэглэл тогтоолгов

  • Nov. 11

    Арьсны эмгэг судлал·гоо сайхны мэс заслын тасгийг тохижуулах их засварын ажлыг хийж гүйцэтгэв

  • Nov. 04

    Хууль зүйн яамны “Шинэ санаа нэвтрүүлсэн шилдэг байгууллага”-р шалгарав

  • Nov. 04

    Галын аюулгүй байдлыг хангасан үлгэр жишээ байгууллагаар шалгарав

  • Oct. 16

    Мэдээгүйжүүлэг төвийн амбулатори / мэс заслын өмнөх үнэлгээний төв байгуулав

  • Sep. 18

    БНСУ-ын аж үйлдвэрийн эрүүл мэндийн даатгалын үнэлгээ, хянан шалгах газрын даргын нэрэмжит өргөмжлөл(Өвчтний сэтгэл ханамжийн үнэлгээ)

  • Aug. 18

    Хорт хавдар судлалын бүх салбарын цогц эмчилгээ

  • Aug. 06

    Хүн төрөлхтөн-мэдээллийн технологийн клиникийн эрдэм шинжилгээний төв(Human-IT Research&Clinic Center) байгуулагдав

  • Jun. 02

    Хянан шалгалт, үнэлгээний төвийн ‘Тархины цочмог цус харвалтын оношлогоо, эмчилгээний үнэлгээ-2014’ шалгалтаар 1-р зэрэглэл тогтоолгов

  • Jun. 02

    Жүн-Ан ИС-н эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэв

  • May. 30

    Бүх ажилчид, профессор багш нарт зориулсан сэхээн амьдруулах анхан шатны тусламжийн зүрхний массаж сургалт зохион байгуулав

  • May. 29

    'Bio & Medical Korea - 2014' тусгай шагнал(Эрүүл мэнд, халамжийн яамны сайдын нэрэмжит өргөмжлөл) гардан авав

  • Apr. 02

    Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас 'Солонгос хүний биеийн физиологийн мэдээллийн төв' байгууллагаар итгэмжлэгдэн томилогдов

  • Mar. 26

    Хүүхдийн эмчилгээний Top Team-н үйл ажиллагаа эхлэх ёслол

  • Mar. 12

    Хос соёлт гэр бүлд эмнэлгийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд ажиллах явуулын үзлэгийн автобусыг үйл ажиллагаанд оруулав

  • Feb. 18

    БНСУ-д суугаа Оросын элчин сайдын яамтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

  • Feb. 13

    Эрүүл мэнд, халамжийн яамны 'Яаралтай тусламж үзүүлэх байгууллагын үнэлгээ'-нд бүсийн 'тэргүүний 40%-д багтах' байгууллагаар шалгарав

  • Feb. 12

    Гадаад иргэдийн эмчилгээний төв, гадаад иргэдийн хэвтрийн тасаг байгуулагдав

  • Jan. 08

    Зүрх судас·зүрхний хэм алдагдлын эмгэг судлалын төвийн өргөтгөл ашиглалтанд оров

2013
  • Dec. 30

    Жүн-Ан ИС-н эмнэлгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг байгуулагдав

  • Dec. 17

    Хөх·бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс заслын тохирлын үнэлгээний шалгалтаар 1-р зэрэглэл тогтоолгов(Хянан шалгалт, үнэлгээний төв)

  • Dec. 11

    Зүрхний шигдээс·титэм судасны мэс заслын тохирлын үнэлгээний 1-р зэрэглэл тогтоолгов (Хянан шалгалт, үнэлгээний төв)
    Зүрх судас, зүрхний хэм алдагдлын эмгэг судлалын төвийн өргөтгөл, шинэ байр ашиглалтад оров

  • Dec. 11

    Солонгосын эрдэм шинжилгээний үндэсний хүрээлэнгийн сангийн 'Хүний биеэс гаралтай эд эсийн бүтээгдэхүүний банкны бааз'-р шалгарч сонгогдов
    Яаралтай тусламж үзүүлэх төвд хүүхдийн эмчилгээний кабинте байгуулав
    Цусны донорын төвд цус хандивлагчийн тоо 4,000-д хүрэв

  • Oct. 31

    Жүн-Ан Анагаахын Их Сургууль·эмнэлгийн нэг багшид ногдох SCI зэрэглэлийн эрдэм шинжилгээний ажил 2 жил дараалан TOP 5 дотор жагсав

  • Oct. 28

    Мэс заслын хүндрэлээс урьдчилан сэргийлэх антибиотикийг зөв хэрэглэдэг 'Хамгийн шилдэг' эмнэлгээр шалгарав (2 жил дараалан 1-р зэрэглэл тогтоолгов)

  • Oct. 01

    Чөлөөт хувцаслалтын байнгын тогтолцоог хэрэгжүүлэв
    Хөлийн венийн судасны бүдүүрэл эмчилгээний тусгай клиник байгуулав

  • Aug. 13

    Хэвтрийн тасгийн хөтөч төв байгуулав

  • Aug. 01

    Цусны донорын төв Сөүл хотын Асань эмнэлэгт цус нийлүүлэх гэрээ байгуулав
    Солонгосын хоёр дахь удаагийн хамгийн өндөр настай(78) өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэв

  • Jul. 14

    Вьетнам хүүхдүүдийг урьж үнэ төлбөргүй мэс засал хийж өгөв (7.14~27)

  • Jul. 11

    Тажон байрны дээврийн амралтын талбайд нэр өгөх уралдаан зарлаж, 'Тажон цэцэрлэг' нэрийг шалгаруулав

  • Jul. 11

    Гемодиализийн тохирлын үнэлгээний шалгалтаар 1-р зэрэглэл тогтоолгов

  • Jul. 06

    Вьетнам улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сайн дурын ажил(7.6~14)

  • Jul. 05

    Өндөр насны тэтгэвэртээ гарч байгаа ажилчдад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулав

  • May. 29

    Цусны донорын төв Хүнс, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ерөнхий газраас 4 төрлийн цус, цусан бүтээгдэхүүний зөвшөөрөл гаргуулав

  • May. 27

    Цусны донорын төв Северанс эмнэлэгт цус нийлүүлэх гэрээ байгуулав

  • May. 03

    Жүжигчин Чон Гён Хуг сурталчилгааны хүндэт элчээр томилов

  • Apr. 23

    Робот мэс заслын тоо 300-д хүрэв

  • Mar. 19

    Хүүхдийн тасгийн эмч, сувилагчийн дүрэмт хувцасны загварыг патентжуулав

  • Mar. 08

    Эмнэлгийн уриа тунхаглах ёслол('Аз жаргалын дээд·Хамгийн сайн эмчилгээ', 'THE BEST HEALTHCARE, THE BEST HAPPINESS')

  • Mar. 07

    Яаралтай тусламж үзүүлэх төв 7 жил дараалан бүсийн хамгийн дээд зэргийн зэрэглэл тогтоолгов (Эрүүл мэнд, халамжийн яамны '2012 он, Яаралтай тусламж үзүүлэх байгууллагын үнэлгээ тогтоох шалгалт'-н үр дүн)

  • Mar. 04

    Ажилчдын ар гэрт тохиолдсон ажил явдалд дэмжлэг үзүүлэх ажил зохион байгуулав

  • Feb. 25

    Балба улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сайн дурын ажил (2.25~3.1)

  • Feb. 19

    БНСУ-д суугаа Гүржийн элчин сайдын яамтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

  • Feb. 06

    Эмнэлгийн явуулын сувилгааны үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхийн тоо 10,000-д хүрэв

2012
  • Dec. 28

    Эрүүл мэндийн даатгалын үнэлгээ, хянан шалгах газрын 'Бүдүүн гэдэсний хорт хавдрын тохирлын үнэлгээ'-ний шалгалтаар 1-р зэрэглэл тогтоолгов

  • Dec. 04

    “Ногоон бүс байгуулсан шилдэг байгууллага”-р шалгарч Байгаль орчны яамны сайдын нэрэмжит өргөмжлөл гардан авав

  • Nov. 12

    Яаралтай тусламжийн тасагт эрчимт эмчилгээний кабинет(EICU) байгуулав

  • Nov. 01

    Амбулаторийн ажил эхлэх цагийг 30 минутаар урагшлуулав(Өглөө 08:30, өдөр 13:00 цаг)

  • Oct. 31

    Цусны донорын төв байгуулагдав

  • Sep. 27

    Жүн-Ан Анагаахын Их Сургууль·эмнэлгийн нэг багшид ногдох SCI зэрэглэлийн эрдэм шинжилгээний ажил TOP 4 дотор жагсав

  • Aug. 24

    '2012 БНСУ-н эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллага' шагнал хүртэв(Эрүүл мэндийн салбарын дээд байгууллагын гүйцэтгэх захирлын хурал)

  • Jul. 19

    Солонгосын олон улсын хамтын ажиллагааны 'Q-Health' байгууллагаар сонгогдов

  • Jul. 14

    Вьетнам улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сайн дурын ажил (7.14~22)

  • Jun. 14

    Дунжаг дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран 'Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох хамтын ажиллагааны хэлэлцээр' байгуулав

  • Jun. 01

    Монгол улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сайн дурын ажил (6.1~6.7)

  • May. 22

    Хянан шалгалт, үнэлгээний төвийн 'Хамгийн их өвчилдөг 3 хорт хавдрын мэс засалд орсон өвчтний нас баралтын хувь тогтоох үнэлгээ’-ний шалгалтанд 1-р зэрэглэл тогтоолгов

  • May. 22

    'Үйлчилгээний тэргүүний менежмент-2012' шагнал гардан авав

  • Mar. 28

    Их сургуулийн эмнэлгүүдээс анхны 'Цусны донорын үйл ажиллагаа явуулах байгууллага’-р шалгарч сонгогдов

  • Mar. 12

    Вьетнам хүүхдүүдийг урьж үнэ төлбөргүй мэс засал хийж өгөв

  • Mar. 07

    'Смарт академи' сургалт зохион байгуулав

  • Jan. 01

    Хойч үеийг бэлтгэх грүпп сургалт зохион байгуулав

2011
  • Dec. 16

    Эрүүл мэнд, халамжийн яамны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг дээд шатны эмнэлгээр дахин итгэмжлэгдэв (2012~2014)

  • Dec. 01

    'Эх нялхсын өрөө' хүүхэд хөхүүлэх өрөө нээгдэв

  • Nov. 24

    Робот мэс заслын тоо 100-д хүрэв

  • Nov. 12

    Жүн-Ан ИС-н харъяа улаан загалмайн нэрэмжит сувилагчийн дээд сургууль байгуулагдав

  • Nov. 01

    Оросын Владивосток хотын төмөр замын эмнэлэгтэй хамтран ажиллах MOU-санамж бичигт гарын үсэг зурав

  • Oct. 10

    Жүн-Ан ИС-н Эрүүл мэндийн төвийн хэтийн зорилгыг тунхаглаж, англи нэрийг өөрчлөв (CAUHS : Chung-Ang University Healthcare System)

  • Sep. 30

    Хүүхдийн цэцэрлэг байгуулав

  • Sep. 28

    Эм судлал, анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдав

  • Aug. 03

    Эрүүл мэнд, халамжийн яамны эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний итгэмжллэлийн гэрчилгээ гардан авав(Гэрчилгээний хугацаа : 2011.8.3~2015.8.2)

  • May. 16

    'Тоглоомонд донтох өвчтөнд зөвлөгөө өгөх төв'-ийн үйл ажиллагаа явуулах байгууллагаар шалгарав(Тоглоомын соёлын сан)

  • May. 11

    Цацраг туяа хамгийн бага ялгаруулдаг iDose4 CT төхөөрөмжийг солонгост хамгийн анх нэвтрүүлэв

  • Apr. 06

    Хиймэл бөөрний төвийн өргөтгөлийг ашиглалтанд оруулав(Цусны диализын 8 аппарат нэмж суурилуулав, нийт 26 аппарат)

  • Mar. 31

    Жүн-Ан ИС-н эмнэлгийн 'Тажон байр'-г ашиглалтанд оруулав (Нийт талбайн хэмжээ 11,691 ㎡ / 10 давхар ·320 ортой)

  • Mar. 31

    Жүн-Ан ИС-н Юнсань эмнэлгийг татан буулгав

  • Mar. 25

    Жүн-Ан ИС-н Юнсань эмнэлгийн үйл ажиллагааг хааж, Жүн-Ан ИС-н эмнэлгийн байранд нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэв

  • Mar. 22

    (Da Vinci surgical system-д суурилсан) Анхны робот мэс заслыг хийж гүйцэтгэв

  • Mar. 15

    Жүн-Ан ИСЭ-н бамбай булчирхайн төвийн нээлтийн ажиллагаа (Хаяг : Тажон байрны 2-р давхар)

  • Mar. 08

    Жүн-Ан ИСЭ-н Эрүүл мэндийн төвийн өргөтгөл үйл ажиллагаа явуулж эхлэв (Хаяг : Тажон байрны 3-р давхар)

  • Jan. 29 - Feb. 01

    Юнсань эмнэлгийг шинэ байранд нүүлгэн шилжүүлснийг сурталчлах хөтөлбөр 'Цагаан сарын амралтаар иргэдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулах хөтөлбөр' зохион байгуулав (Хаяг : Юнсань буудал дотор)