주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Эмнэлгийн даргын мэндчилгээ

Next
Kwon, Jeong Taik, M.D.,Ph.D

Чүнг-Ангих сургуулийн эмнэлгийн дарга

Чүнг-АнгИС-н эмнэлгийн

Бид өвчтөнд анхаарал халамж тавин, өвчтний сэтгэлийг ойлгож хүлээн авдаг аюулгүй тайван орчин бий болгохын төлөө хамаг хүчээ дайчлан ажиллаж байна.

Сайн байцгаана уу?
Чүнг-Анг их сургуулийн эмнэлэг 1968 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл хамгийн дээд зэргийн чанартай эмчилгээ, сургалт, судалгааны ажлуудыг гүйцэтгэн ирж, хүн төрөлхтний эрүүл мэнд, аз жаргалтай амьдралд хувь нэмэр оруулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Өвчтөний аюулгүй байдлыг хангаж, эмчилгээний үйлчилгээний чанарыг сайжруулж ирснийг үнэлсэн Эрүүл мэнд, халамжийн яамнаас 3 удаа дараалан эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний гэрчилгээ авч, эрчимт эмчилгээний өндөр ур чадвар шаардсан эмчилгээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг дээд шатлалын нэгдсэн эмнэлгээр 4 удаа дараалан тодорхойлогдсон.

Ялангуяа хорт хавдрын эмчилгээний төв One-Stop Fast Tack Service системийг шинээр нэвтрүүлснээр хорт хавдрын өвчтөн хурдан шуурхай эмчилгээнд хамрагдах боломж бүхий шинэ ухагдахуун бүхий үйлчилгээг хэрэгжүүлэн Эрүүл мэнд, халамжийн яам, Эрүүл мэндийн даатгалын үнэлгээ, хянан шалгах газраас явуулсан хорт хавдрын эмчилгээний бүх үнэлгээ(бүдүүн гэдэс, ходоод, хөх, уушигны хорт хавдар)-нд 1-р зэрэглэлийн үнэлгээ авч, хорт хавдрын эмчилгээний салбарт тэргүүний эмнэлэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Мөн цаашлаад тархины цочмог харвалт, титэм судасны бөглөрлийг тайрч залгах мэс засал, эрчимт эмчилгээ(насанд хүрсэн хүн, хүүхэд), цусны диализ зэрэг эмчилгээний тохирлын үнэлгээнд 1-р зэрэглэлийн үнэлгээ авч, мэргэжлийн өндөр ур чадвартай эмч, мэргэжилтнээс бүрдсэн хамт олон эрчимт эмчилгээний салбарт тэргүүлэн ажиллаж байна.

2021 онд Эрүүл мэнд, халамжийн яам, Байгууллагын ёс суртахууны бодлогын хороо(IRB)-ноос анх зохион байгуулсан үнэлгээнээс анх удаа гэрчилгээ гардан авсан бөгөөд 2022 оны 4 сард Германы глобал үнэлгээ тогтоодог байгууллага болох TÜV SÜD-ээс Олон улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн клиник туршилтын байгууллагын гэрчилгээ(стандарт ISO14155) авч олон улсын стандартын дагуу шинжлэх ухаан, ёс суртахуунд нийцсэн клиник туршилт явуулдаг хамгийн оновчтой судалгааны орчин бүрдсэн эмчилгээ, судалгааны ажил хийж гүйцэтгэхэд хүчин зүтгэж байна.

АНУ-н долоо хоногт тутамд хэвлэгдэн гардаг News week сэтгүүлээс шалгаруулдаг ‘Дэлхийн хамгийн шилдэг эмнэлэг’-ийн жагсаалтад 4 жил дараалан орсон бөгөөд 2022 онд Солонгосын хамгийн шилдэг TOP10 эмнэлгийн жагсаалтад орон байнга өсөн дэвжиж байна.

2017 онд Эрүүл мэнд, халамжийн яам, Эрүүл мэндийн даатгалын үнэлгээ, хянан шалгах газраас зохион байгуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан өвчтөний үнэлгээнд хамрагдсан дээд шатлалын зэрэгтэй 92 эмнэлгээс улсын хэмжээнд 1-р байр эзэлсэн. Солонгосын хамгийн том вэб сайтаас шалгаруулсан ‘Үйлчлүүлэгчдийн үлдээсэн сэтгэгдлийн үнэлгээ’-нд Сөүл хотын дээд шатлалын 13 эмнэлгийн дундаас 1-р байранд жагсаж БНСУ-н хамгийн найрсаг харилцаатай, өвчтөний итгэл хүлээсэн эмнэлэг гэдэг нэр хүндээ үргэлжлүүлэн хадгалж байна.

Чүнг-Анг их сургуулийн эмнэлгийн бүх эмч, ажилчид өвчтөнд анхаарал халамж тавин, тэднийг сэтгэлийг ойлгож өвчтөн төвтэй хамгийн дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

Та бүхэн манай эмнэлгийн үйл ажиллагаанд анхаарал хандуулан, урам зориг өгсөнд гүн талархал илэрхийлье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.