주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Эрүү нүүрний мэс заслын тасаг

Next
구강안면외과메인배너 사진

Эрүү нүүрний мэс заслын тасаг нь амны хөндий, нүүрний бүхий л эмчилгээ, мэс заслыг хийдэг анагаахын шинжлэх ухааны нарийн мэргэжлийн нэг салбар юм.

Эрүүл мэндийн тухай хуулинд “Амны хөндий, эрүү, нүүрний мэс заслын тасаг” гэж албан ёсоор нэрлэсэн байдаг. Энэ нь ам, эрүү, нүүрний мэс заслын тасаг гэсэн утгатай ханз үг юм. Өөрөөр хэлбэл амны хөндий, эрүү, нүүрний бүхий л эмчилгээ, мэс заслыг хийдэг нарийн мэргэжлийн тасаг юм. OMS нь Oral and Maxillofacial Surgery, Oral and Maxilofacial surgeon гэсэн үгний эхний үсгийн товчлол юм.

Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасаг ихэвчлэн эрүүний хэлбэр засах, нөхөн сэргээх эмчилгээнд анхаарал хандуулан ажилладаг тул өвчтөний эрүү, нүүрний эмгэгийг эмчлээд зогсохгүй, гоо сайханд нилээд анхаарал хандуулан ажилладаг. Дээд, доод эрүүний гажигийг хэлбэр засах ажилбараар тэгшлэх боломжгүй тохиолдолд эрүүний хэлбэр засах мэс заслыг хавсарч хийх шаардлагатай болдог. Үүний дагуу эрүүний хэлбэр засах мэс заслын ажлын төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэхдээ дээд доод шүд, эрүүний үений байрлал, мэс заслын аргаар шилжүүлэн суулгах эрүүний ясны байрлал, нүүрийг хучиж байгаа зөөлөн эд зэрэг бүхий л хүчин зүйлийг харгалзан тооцсоны үр дүнд дээд зэргийн чанартай мэс засал хийгддэг.

Солонгос болон Зүүн Азийн орнуудад доод эрүү нь дээд эрүүнээсээ илүү хөгжиж урагшаа түрж гарсан хүмүүс нилээд хувийг эзэлдэг. Мөн доод эрүүний дутуу хөгжилтэй буюу эрүүний үений гаж хөгжлийн улмаас эрүүний яс нь хөгжөөгүй хүмүүс ч байдаг. Мэс засал хийхээс өмнө хэлбэр засах эмчилгээгээр шүдийг тэгшилж, эгнүүлсний дараа эрүүний хэлбэр засах мэс заслыг хийж гүйцэтгэдэг. Эрүүний хэлбэр засах мэс заслыг хийж гүйцэтгэсний дараа эцсийн шатны хэлбэр засах эмчилгээг хийснээр зажлах чадварыг дээшлүүлээд зогсохгүй нүүрний хэлбэрийг засдаг. Дээд, доод шүдний байрлал хэвийн боловч нүүрний ясны тэгш хэм гажсан, эсвэл илүү хөгжсөн хүнд нүүрний хэлбэр засах мэс засал хийж нүүрний тэгш хэмийг засаж гоо сайхныг нь дээшлүүлэг. Түүнчлэн Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн амны хөндий, эрүү, нүүрний мэс заслын тасаг нүүрний хэлбэр болон гажиг засах мэс засал хийлгэсний дараа хуучин хэлбэрт нь эргүүлэн оруулах болон гажиг хэлбэр, осол гэмтэл, хавдрын эмчилгээний явцад нүүрний ясыг нөхөн сэргээх мэс засалд хамгийн орчин үеийн дижитал технологи, 3D принтерийг ашиглаж байна.

3D принтерээр хэвлэсэн титаниум хиймэл эрүүг солонгост хамгийн анх амжилттай шилжүүлэн суулгаад зогсохгүй дэлхийд анх удаа 3D принтерээр хэвлэсэн биосерамик суулгацыг амжилттай ашигласан. Өвчтний биеийн байдлыг харгалзан титаниум, биосерамик, силикон, PCL зэрэг төрөл бүрийн материалыг ашиглан нүүрний ясыг нөхөн сэргээх эмчилгээнүүдийг амжилттай гүйцэтгэж байна.

Хийх эмчилгээ

(http://www.iaoms.org/) Олон улсын эрүү, нүүрний мэс заслын нийгэмлэгийн вэб хуудсанд орсон эмчилгээний жагсаалт

  • Толгой, нүүр, хүзүүний гэмтлийн нөхөн сэргээх эмчилгээ
  • Сэтэрхий уруулны эмчилгээ
  • Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нартай хамтарсан нүүр, гавлын ясны хэлбэр засах мэс засал
  • Толгой, хүзүүний хавдар авах мэс засал
  • Өвчтний өөрийнх нь ясыг шилжүүлэн суулгаж гэмтэл согог засах мэс засал
  • Нүүрний бүхий л өвдөлтийн оношлогоо, эмчилгээ
  • Эрүүний үений эмчилгээ, мэс засал
  • Буруу хөгжилтэй эрүүний хэлбэр засах мэс засал
  • Яс залгах мэс засал(distraction osteogenesis)
  • Хиймэл аппарат ашиглан шүд солих мэс засал
  • Нүүрний гоо сайхны бүх төрлийн мэс засал
  • Нүүр, хүзүүний арьсны хавдрын эмчилгээ