주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Мэдээ алдуулалт, өвчин намдаах клиник

Next
마취통증의학과메인배너 사진

Мэдээгүйжүүлгийн тасагт мэс засалд орж байгаа өвчтөнд ерөнхий мэдээгүйжүүлэг хийж, хүнд өвчтөнд хяналт тавихаас гадна өвдөлт намдаах эмчилгээг хийж байна

Ерөнхий мэдээгүйжүүлгийг Вүүдбриж докторын тодорхойлсны дагуу мэдээгүйжүүлэг(ухаан алдуулах), төвийн мэдрэлийн хориг(хөдөлгөөний), захын мэдрэлийн хориг(мэдрэлийн), судас унтуулга(рефлексийн үйл ажиллагааг зохиомлоор тасалдаг) гэж ангилдаг бөгөөд мэс заслын төрөл, тухайн хүний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлт зэргээс хамааран мэдээгүйжүүлгийн төрөл, эмийн тунг тааруулдаг бөгөөд мэс заслын явцад мэдээгүйжүүлгийн эмч өвчтөний биеийн байдал(амьсгал, зүрх судас, бөөр, тархи зэрэг амин чухал эрхтний)-ыг тасралтгүй хянаж, мэс засал амжилттай хийгдэх нөхцлийг бүрдүүлдэг. Мэдээгүйжүүлгийг бүтэн биеийн, бүсийн, хэсгийн мэдээ алдуулах аргаар хийдэг.

Мэдээгүйжүүлгийн тасгийн эмч нар өвчтнийг мэс засалд орохоос өмнө мэдээгүйжүүлгийн талаар тайлбар, зөвлөгөө өгч сэтгэлийн түгшүүрийг бууруулж тайвшруулан, биеийн байдлыг тодорхойлж үнэлгээ гаргадаг. Мэс заслын мэдээгүйжүүлгийг хамгийн орчин үеийн технологи ашиглан хийж, дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон монитороор өвчтний биеийн байдлыг хянадаг. Түүнчлэн мэс заслын дараа орсон өвдөлтийг бууруулахаас гадна үүсэх магадлалтай бусад өвдөлтийг бууруулах бүхий л арга хэмжээг авч ажилладаг.

Мөн хурц, архаг өвдөлт болон хорт хавдрын гаралтай өвдөлтийн оношилгоо, эмчилгээний клиник ажиллаж байна.