주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Чих хамар хоолойн тасаг

Next
이비인후과 이미지 사진

Чих хамар хоолойн тасаг буюу толгой, хүзүүний мэс заслын тасаг нь чих, хамар, хоолойн бүхий л эмгэг өөрчлөлтийг оношилж, эмчилдэг анагаахын шинжлэх ухааны салбар юм.

Чих дүлийрэх, шуугих, толгой эргэх, нүүрний мэдрэлийн саажилт, дунд чихний үрэвсэл, хамрын гоо сайхан, хурхирах, хамрын харшил(ринит), хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл(гайморит), гүрээний хавдар, бамбай булчирхайн хорт хавдар болон бусад хоргүй өвчин эмгэг өөрчлөлт, хоолой, төвөнхний төрөл бүрийн эмгэг өөрчлөлтийг чих хамар хоолойн мэс заслын тасагт оношлон эмчилдэг.

Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын тасагт 5 эрдэмтэн профессороос гадна нарийн мэргэшсэн эмч, сувилагч, шинжилгээний төвийн ажилчид хамгийн орчин үеийн технологиор бүрэн тоноглогдсон орчинд чих, хамар, хоолойн эмгэг өөрчлөлтийг эмчлээд зогсохгүй эрдэм шинжилгээний ажил хийээс гадна тогтмол сургалт семинари зохион байгуулж байна. Мөн чих, хамар, хүзүүний эмгэг судлал, мэс заслын кабинетад хуваагдан нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна.

Чихний эмгэг судлалын тасаг нь чихний дүлийрэл, толгой эргэх эмгэг судлалын кабинетэд, хамрын эмгэг судлалын тасаг нь хамрын гоо сайхан, хурхирах эмгэг(унтаж байхад амьсгал тасалддаг эмгэг) судлал, хүзүүний эмгэг судлалын болон хүзүүний хавдар судлалын кабинет ажиллаж байна.

Үүний зэрэгцээ сонсгол, рефлекс, дуу авианы зэрэг шинжилгээний хамгийн орчин үеийн техник технологиор тоноглогдсон кабинетэд хамгийн зөв оношийг тогтоож, анагаах ухааны мэдлэгт суурилсан эмчилгээ хийхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна.