주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Гэмтэл мэс заслын тасаг

정형와과메인배너 사진

Согог, гэмтлийн мэс заслын тасаг нь тулгуур эрхтэн тогтолцооны бүхий л эмгэг өөрчлөлтийг эмчлэхээс гадна мэс засал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, физикийн ухааны онолд үндэслэн судалж, эрхтэн системийн үйл ажиллагааг хэвийн нөхцөлд хадгалах, нөхөн сэргээж, сайжруулах анагаахын шинжлэх ухааны нэг салбар юм.

Тулгуур эрхтэн тогтолцооны гэмтэл болон эмгэг өөрчлөлт нь биед өвчин орох, хэлбэр өөрчлөгдөж, үйл ажиллагаа сулрах зэрэг хэлбэрээр илэрдэг бөгөөд үүнийг анхааралгүй орхивол бүх насаараа тахир дутуу болж, амьдралын чанар буурахад нөлөөлөөд зогсохгүй насан туршдаа өөр хүний туслалцаагүйгээр ахуй амьдралаа залгуулах чадваргүй болох тохиолдол ч байдаг. Тиймээс тахир дутуу болохоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үүднээс зөв оношилж, эмчлэх хэрэгтэй.

Яс, үе мөч, булчин, шөрмөс, мөгөөрс болон эдгээр эрхтнүүдийн хөдөлгөөнийг удирддаг судас, нугас, захын мэдрэлийн системийн гажиг, эмгэг өөрчлөлт, үрэвсэл болон бодисын солилцооны эмгэг, ясны хугарал, үе мултрал, мөгөөрсний суналт, тасралт, хөхрөлтийг оношилж, эмчилдэг. Мөн хөдөлгөөний эрхтний үйл ажиллагааны эмгэг өөрчлөлтийг нөхөн сэргээн хэвийн амьдралд нь эргэн оруулах зорилгоор мэс заслын болон үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгалах, урьдчилан сэргийлэх зэрэг мэс заслын бус эмчилгээ хийж байна

Манай тасгийн 9 эрдэмтэн профессор, 3 нарийн мэргэшлийн эмч нар үзлэг, эмчилгээ хийгээд зогсохгүй байнгын судалгааны ажил хийж, сургалт семинари зохион байгуулж байна.

Анагаахын шинжлэх ухаан нь нугас нурууны мэс засал, ясны гэмтлийн мэс засал, тойгны ясны гэмтлийн мэс засал, гарын сарвууны ясны гэмтлийн мэс засал, хөлийн тавхайн ясны гэмтлийн мэс засал, мөрний үений мэс засал, түнхний үений мэс засал, хүүхдийн ясны согог, гэмтлийн мэс заслын зэрэг салбараар төрөлждөг бөгөөд бүх салбарын эмч нар нарийн системтэйгээр хамтран ажиллаж, хамгийн дээд зэргийн чанартай эмчилгээг хурдан шуурхай үзүүлж байна.

Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн согог, гэмтлийн тасаг жилд 3,000-аад мэс засал хийж гүйцэтгэдэг бөгөөд өвчтөнд хамгийн аюулгүй, өндөр үр дүнтэй мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ хийхийг зорилго болгон ажиллаж байна. Мөн өвчтөнд хамгийн үр дүнтэй эмчилгээ хийхийн тулд эрдэм шинжилгээний ажилд маш их анхаарал хандуулан ажилладаг бөгөөд жил тутамд нилээд олон эрдэм шинжилгээний ажлыг нийтэлж байна. Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн согог, гэмтлийн мэс заслын тасаг нь солонгосын хамгийн шилдэг эмнэлгийн байр сууриа хадгалж ирсэн бөгөөд цаашлаад дэлхийн нэр хүндтэй эмнэлгүүдтэй мөр зэрэгцэн алхахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна.